Д.Амарбаясгалан: “Гурван төгөлдөршил’’ бодлогын зорилтын төлөө хуульчийн ёс зүйг сахин, шударга ёсны баталгааг хангаж, ард иргэд, улс орныхоо хөгжлийн төлөө хамтран ажиллахыг уриалъя!
Өнөөдөр /2025.06.22/ "Хуульчдын өдөр" тохиож байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Эх орон, ард түмнийхээ амар тайван, аюулгүй амьдрал, шударга ёсны баталгаа болж, хууль ёсыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэгч үе үеийн хуульчид, хууль зүйн салбарын ажилтан, алба хаагчид Та бүхэндээ ‘’Хуульчдын өдөр’’-ийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан, эрх зүйт төр бүхий нийгмийг цогцлоох үйл хэрэгт хууль, эрх зүйн мэдлэг, соёл, ухамсар туйлын чухал үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улсын Их хурал “Гурван төгөлдөршил’’ бодлогын хүрээнд хүний эрхийг дээдэлсэн хүн төвт, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бий болгон, хэрэгжүүлэхийг зорьж байна.
Энэхүү зорилтын төлөө хуульчийн ёс зүйг сахин, шударга ёсны баталгааг хангаж, ард иргэд, улс орныхоо хөгжлийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна" гэв.
Холбоотой мэдээ
2025.06.21
2025.06.20
2025.06.19