Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ
- Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авсан бол мөнгөн торгууль ногдуулах эсвэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуулийн төсөлд тусгажээ.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим зүйл заалтаас бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Эрүүгийн хуульд нэмж оруулахаар төсөлд тусгасан “Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах” гэсэн 16 дугаар зүйлийг танилцуулж байна.
Учир нь даатгалын мэргэжлийн оролцогчид тэр дундаа даатгалын компаниудын үзэж байгаагаар жолооч нар хуурамч даатгалын тохиолдол гаргах, даатгалын тохиолдол гарлаа гэхэд учирсан хохирлыг хэт давуулан үнэлэх гээд олон зөрчил гардаг гэдэг.
Тэгвэл энэ байдлыг таслан зогсоох, даатгалын мэргэжлийн оролцогчид хийгээд даатгалын тохиолдол гаргасан жолооч нарын хооронд хардлага, үл ойлголцол, маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, даатгалаа ашиглан хууль бусаар орлого олох сонирхолтой этгээдэд хариуцлага тооцох зорилгоор Эрүүгийн хуульд дараах нэмэлтийг оруулах нь зүйтэй гэж хууль санаачлагч үзжээ. Үүнд,
Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан бол,
Жич: Энэ хуульд заасан нэгж гэдэг нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү болно.
- Хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих
Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бүлэглэн, их хэмжээний даатгалын нөхөн төлбөр авч үйлдсэн бол,
- Таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- Эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10