2020.01.03

О.Баасанхүү: Ажлын байрны бэлгийн дарамтыг эрүүгийн хуулиар зохицуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.03\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Эрүүгийн хуулинд хэд хэдэн зөрчил байгаа. Нэгдүгээрт бэлгийн халдашгүй байдалтай холбоотой гэмт хэргийн зохицуулалт хийхэд ял шийтгэлийн бодлого хөнгөрсөн. Үүнээс болоод хүчингийн хэргийн тоо өссөн гэсэн статистик судалгаа гарсан. 

Хоёрдугаарт эрүүгийн хуулинд биеэ үнэлэх байр саваар хангах, зохион байгуулахыг огт тусгаагүй байсныг зөрчил гэж заасан гэж ойлгосон яг үүнтэй адил ажлын байрны бэлгийн дарамт гэдэг бол аймшигтай ойлголт. Бусад оронд ажлын байрны байтугай гэр бүлийн хүн нэгнээ хуурахад хүртэл эрүүгийн хариуцлага хүлээлгээд ес зүйг нарийн баримталдаг. Улс орноо хөгжүүлэе гэвэл эдийн засгийг бус эрх зүйт төртэй ес зүйт иргэнтэй, ес зүйг төлөвшүүлсэн хуультай байх ёстой. Хуулийн зохицуулалтууд бүгдийг нь зохицуулж чадахгүй байна.