2022.12.15
Ц.Идэрбат: Шүүхийн тогтолцоог сайжруулж, шүүх процесийн асуудлыг зөв шийдвэрлэх талаар ямар бодлого барьж байна вэ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Ц.Идэрбат:
Шүүх хурал 18-50 удаа хойшлогдсон хэрэг байдаг. Үүнийг шүүхийн процессын асуудалд алдаа байна гэж албаны хүмүүс хариулж байсан. Үүнийг өөрчлөх бодлого баримталж байна уу. Хууль баталдаг, сурталчилах ажил алдагддаг. Энэ хууль батлагдаад хэрэгжих юм байна. Үүнийг сайн сурталчимлаассай гэсэн саналтай байна. Олон жилийн өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн гуай МУ ядуу улс биш баян улс дээр нь байгаа хүмүүс ханаж цадахгүй идэж байгаа учраас ийм байдалд байна гэж байсан. Турх буурал дарга үнэний хувьтай зүйл хэлж байсан гэж боддог. Ард түмэн бас ийм их баялагтай эх оронд бид яагаад ядуу амьдраад байна гэж хилэнгээ гаргаж байна.
Томоохон хэргүүд болох Эрдэнэтийн асуудал, Хөгжлийн банк, нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаас ч энэ бүхэн батлагдаж байна. Хагархай цонхны онол гэж байдаг. Үүн шиг энэ хэргүүд шийдэгдэхгүй бол асуудалтоморно. Саяхан дээд шүүхийн шүүгчдийг томилох үеэр асуулт асуусан. Шүүх хурал 18-50 удаа хойшлогдсон хэрэг байдаг. Үүнийг шүүхийн процессын асуудалд алдаа байна гэж албаны хүмүүс хариулж байсан. Үүнийг өөрчлөх бодлого баримталж байна уу. Хууль баталдаг, сурталчлах ажил алдагддаг. Энэ хууль батлагдаад хэрэгжих юм байна. Үүнийг сайн сурталчлах гэсэн саналтай байна.
Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10