Эрүүгийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж байна
2015.08.04

Эрүүгийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж байна

УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Эрүүгийн хууль шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуупийн төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр хуралджээ.

Хуралдаанд Ажлын хэсгийн болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцож дээрх хуулийн төслийн талаар хэлэлцэж, Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны гишүүн Д.Ганбатаар ахалж байгаа бол О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ц.Оюунбаатар, Х.Тэмүүжин нарын гишүүд ажиллаж байгаа юм. Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий болон холбогдох бусад байгууллын мэргэжилтнүүд багтжээ.