2019.10.04

Б.Бат-Эрдэнэ: Малын хулгайтай тэмцэх хуулийн төслийг хамтад нь хэлэлцэж батлах боломж байна уу?

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.04)   үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хуулийг баталсанаар ямар уршиг гарсан юм түүнийг мөнгөн байдлаар илэрхийлэх болох юм уу үгүй юм уу? 440 хэрэгтэн ял завших боломжийг энэ хууль баталсанаар олгосон гэж байна. Нарийн тоо баримт өгөх боломж байна уу?

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан бид өнөөдөр Малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл өргөн барьсан. Хөдөөд зохион байгуулалттай малын хулгайн гэмт хэрэг маш хэцүү болсон. Маш тодохой хууль байгаа энэ хуулийг хамтад нь авч хэлэлэцэх боломж байна уу?