2019.12.19

Д.Оюунхорол: Монголын нийгэмд гэр бүлийн задрал маш хүчтэй явагдаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.19/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Сая О.Баасанхүү гишүүний хэлж байгаа санал зарчмын хувьд үнэн. Монголын нийгэмд гэр бүлийн задрал маш хүчтэй явагдаж байна. Хүүхдээ тэжээх үүргээсээ татгалзаад олон хүүхдийн эрхийг зөрчиж байгаа энэ асуудлуудыш хуулинд тусгах саналыг бид оруулж байгаа. Өнөөдөр гэр бүл цуцалсан эмэгтэйчүүдийн 70 хувь нь хүүхдийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа. Тиймээс Гэр бүлийн тухай хуульд үүнийг хуульчилж өгөхгүй бол хүүхэд хохирч байна. Энэ дээр бид ХЗБХ-нд саналаа хүргүүлсэн. Эмэгтэй гишүүдийг сошиал янз бүрийн мэдээллийн хэрэгсэлээр дайрч байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хязгаарлах гэж явуур муутай бүдүүлэг эрчүүдийн хийж буй үйлдлийг судалж байгаа.