2020.01.10
А.Сүхбат: Малын хулгайг шийдэж ялыг чангатгах цаг нь болсон
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.10\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат
Малчин 10 гаруй жилийн үйл ажиллагааныхаа үр дүнд нэг шар үхрийг бий болгож байна. Түүнийг нь нэг шөнийн дотор хулгайч цохиод аваад явчихдаг. Монгол улсын хэмжээнд малын хулгайн айдас болсон. Ингэж малчдын хөдөлмөрийг байхгүй болгож байна.
Орон нутагт амьдарч байгаа малчин айлын амьдралын эх үүсвэр мал байдаг. Малын хулгайн бузар булай үйлдэл олон жил явж байгаа. Үүнийг шийдэж, ялыг чангатгах цаг нь болсон. Иймээс энэ хуулийн төслийг дэмжиж байна. Та бүхэн малын хулгайтай тэмцэх тасгийн нөхцөл байдалтай танилц.
Сүүлийн үед малын хулгайчид төрийн цагдаатай нийлж хулгай хийдэг болчихлоо гэсэн хардлага бий болж байна. Малын хулгайчид баригдсан хирнээ сарын гараа суллагдаад явж байдаг. Мөн малын хулгайн нарийн сүлжээ бий болчихсон байна. Нийтдээ 1800 малын хулгай гарсан гэж байна. Үүний цаана илрээгүй хэдэн мянга байгаа бол. Хулгайн хэргийг хэсгийн төлөөлөгчид очоод бүртгүүлээд тэр нь замхраад байхгүй болж байна. Ийм байдалтай байгаа учраас малын хулгайг таслан зогсоох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
2022
12.15
2022
05.05
Экспертийн байр суурь
2016
12.27
АН-ын бүлгийн хуралдаан
2016
08.30
2016
08.30
2016
02.25
2015
12.08
2015
02.10