2021.01.12

Ж.Ганбаатар: Хувийн хэвшил ажилчдын тоог нэмэгдүүлвэл хөдөлмөрийн хуулиар дэмжих үү?

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,12,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Хувийн хэвшэл ажил олгогчдынхоо тоог нэмэгдсэн тохиолдолд хөдөлмөрийн хуулиар дэмжих заалт байгаа юу? Монголын төрөөс дэмжсэн ямар бодлого оруулсан бэ?

Монгол төрийн бодлого ажилтнаа нэмж байгаа байгууллагуудаа дэмжих хэрэгтэй. Бид хөдөлмөрлөх хэрэгтэй байна.

Ажлын хэсгийн ахлагч,УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Ажилчдынхаа тоог нэмсэн тохиолдолд татварын болон урамшуулал олгох тухай Хөдөлмөрийн хуульд орж ирээгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Татварын хуультай холбоотой юм болов уу? гэж бодож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

Хөдөлмөрийн хуульд энэ талаар ороогүй. Олон улсын жишиг практикт урамшуулал байдаггүй. Зах зээлийн зарчмаар зохицуулагдаад явдаг.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль хуваарьт орсон. Тэнд илүү тодорхой яригдана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn