2021.06.23

Б.Энхбаяр: Хөдөлмөрийн хуулийг дагасан эрүү, зөрчлийн хуулийг хэрхэн хэлэлцэх вэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,06,23/ хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Олон парламент дамнасан хамгийн суурь хуулийг гардаж энэ парламент ийн үед том шинэчлэл хийж байгаа Засгийн газар, ХНХЯ, УИХ, ажлын хэсгийнхэн гээд бүх хүмүүст талархал илэрхийлье. Хөдөлмөрийн хуулийг дагасан Эрүү, зөрчлийн хууль байсан. Энэ хуулийг ХЗБХ ярина гэж байсан. Энэ дагасан хууль яасан бэ? Цуг батлагдаж байна уу? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Засгийн газар хууль оруулж ирэхдээ их хойшлуулж байгаа.намар оруулж ирнэ гэсэн байна, протоколд үлдээе.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn