Н.Учрал: Хөдөлмөрийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах нь тулгамдсан асуудал биш
УИХ-ын чуулганы Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.10/-ны үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулсан юм. Уг хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлж байсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт хууль санаачлагчаас ийн асууж, саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Хөдөлмөрийн гэрээний хугацаатай зохицуулалтуудыг нэмэх гэсэн саналуудыг тусгаж өгсөн хуулийн өөрчлөлт юм байна. Энэ хууль нэн тулгамдсан асуудал биш.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хуулийн хугацаанд өөрчлөлт оруулж 6 сарыг 3 сар болгох зэргийн өөрчлөлт хийх гэхээс илүүтэйгээр шинэчилсэн найруулгаар орчин үеийн ростерийн менежменттэй зэрэгцүүлээд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үед энэ цаг хугацааныхаа өөрчлөлтийг хамтад нь оруулж ирсэн нь дээр байх. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын үеэр энэ хугацааны асуудал ярьж байгаа хобогдох ажлын хэсэг нь хариуцаад оруулж ирэх нь дээр. Одоо энэ асуудал нэн тулгамдсан асуудал биш учраас цаг хугацаа алдахын нэмэр гэж үзэж байна.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Дамба-Очир: Хуулиа сайн судлаагүй байж та ингэж хэлж болохгүй
Н.Учрал гишүүн нэг юм ойлгосонгүй. Хугацааг өөрчлөх нь энэ хуулийн амин сүнс нь биш байхгүй юу. Та орж ирж байгаа хуулийнхаа амин сүнс нь юу байна гэдгийг сайтар судалж мэдчихээд шүүмжлэх хэрэгтэй. Би энэ хуулийн төслийг 4 сар хуульчидтай сууж нэлээд судласны үндсэн дээр санаачилж оруулж ирэх болсон юм.
Хөдөлмөрийн зах зээлд шинээр зохицуулалт хийхгүй бол болохгүй юм байна гэдгийг нарийн судалсан. Ажил олгогч, ажилд орж байгаа ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн зохицуулалтыг оруулж ирэхгүйгээс цалингаа авч чадахгүй олон иргэн гомдолтой байдаг. Туршилтын хугацаа гэж гурван сар үнэ төлбөргүй ажилуулж байгаа хэрэг их гарч байна.
Тэр хугацааны хувьд нэмэлтээр оруулаад өгчихвөл зүгээр байх гэж бодсон хэрэг. Та хуулиа сайн хар л даа. Нийгмийн өмнө тулгамдаад байгаа чухал асуудал гэдгийг салбар яамныхан болон Засгийн газар дэмжсэн, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил, хөдөлмөр эрхлэлийг хариуцсан байгууллага нь ч дэмжсэн. Гэтэл шаардлагатай, үгүй гэдгийг та хуулиа сайн судлаагүй байж хэлж болохгүй.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Хуулийн төслийг үгүйчгээд байгаа юм биш
Би энэ хуулийг үгүйсгээд байгаа юм биш. Орчин үеийн менежменттэй нь дүйцүүлээд оруулаад ирээ. Өөрөөр хэлбэл наад хуулиа концевцоор нь оруулаад ирвэл дэмжээд явна гэдгийг хэлж байгаа.