2021.01.12
Ё.Баатарбилэг: Дагасан хуулинд амралтын хоногийг жигдлэх үү?
ТББХ-ны хуралдаан
Хөдөлмөрийн тухай
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2020.01.12/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт хэлэн, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа:
Хөдөлмөрийн хуулийн 99-р зүйл дээр ажилтаны ээлжийн үндсэн амралтын хугацааг 20 өдөр болгоно гэж шинээр орж ирж байна. Хуучин 15 өдөр байсан. Төрийн албаны хуульд 20 өдөр болгох уу? Боловсролын салбар 15 өдөр дээрээ нэмээд 33 өдөр явдаг болох гээд байна уу? Зарчмын зөрүүтэй санал Байнгын хороо дээр гаргаад суурь амралтынхаа хоногийг жигдлэх асуудлыг яаж оруулах вэ? Ийм зөрүү гарах гээд байна. Багш нарын амралт нь 33 өдөр байдаг. Дээр нь суурь амралтын 15 хоног байна.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
Экспертийн байр суурь
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2017
04.21
ЭЗБХ-ны хуралдаан
2015
07.10