2021.01.13

Б.Дэлгэрсайхан: Ажил олгогч нарын зовлон, жаргалыг сонсох хэрэгтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,01,13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан,Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Шинээр орж байгаа Хөдөлмөрийн тухай хуультай холбоотой аж ахуй нэгжүүдээс гомдол, санал ирсэн. Ажил олгогчийн үүрэг их, ажилтан бага үүрэг хүлээх юм байна. Ажил олгогч нарын сонсгол сонсоогүй энэ хуулийг оруулж болохгүй. Ажил олгогч нар хэцүү нөхцөлд ажилладаг. Тэдний зовлон, жаргалыг сонсох хэрэгтэй.

Төр уруу орох гээд байгаагийн гол шалтгаан нь ажил олгогч нарыгаа дарамталсаны уршиг. Өнөөдөр аж ахуй нэгжүүд цалингаа яаж тавих вэ? гэж байна. Бэлгийн дарамт төрийн байгууллага дээр их гардаг гэж би харж байна. Ажил олгогч доод албан тушаалтанаа дарамтална гэж бараг байхгүй. Гэхдээ байдаг байх л даа. Хуулиар чангалах нь зөв.

Энэ хуулийг цагаан гартангууд, тэмцэгч нар энэ хуулийг хийж болохгүй. Үйлдвэрчний эвлэл, ТББ-ууд гээд аж ахуй байгууллагын ажил хийх боломжийг хаадаг байгууллагуудад ямар хариуцлага тооцох вэ?

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Монголд хамгийн хэцүү юмны нэг хүн ажиллуулах гэдгийг ойлгож байна. Энэ хуулийг 8 жил хэлэлцэж байна. Зөндөө хэлэлцүүлэг хийж байгаа. Сүүлийн 2 жил Худалдаа аж үйлдвэрийн танхимд 3 том хэлэлцүүлэг хийлээ. Эхний удаа 140 санал өгсөн нэлээдийг нь авсан. Дараа нь 60 санал өгсөн бас нэлээдийг авсан. Дараа нь 30 санал авсан нэлээдийг нь авсан.

Тэнцвэрийг олох асуудал амаргүй. Цаашдаа ажил олгогч, ажилтан хоёрыг хуулиас давсан зүйлээ хоорондоо зохицуулах боломж олгохоор ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn