2021.01.06
Б.Баярсайхан: Хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд ажил олгогчид анхаарах хэрэгтэй
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,06,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Ажилтны үндсэн үүрэг буюу 42-2-3 дээр ажилтан ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх. Ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхгүй байх, дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх гэсэн өөрчлөлт орсон.
Хүүхэд хамгааллын бодлог дээр 43-2-12: Ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх гэсэн "ээлтэй" гэдэг үгээр орж иржээ. Ажлын хэсэг дээр хүүхдэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх гэж оруулахыг дэмжсэн. Ээлтэй гэхээр суларч байна. Хамгаалал гэдэг үгийг заавал оруулах саналтай байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Хуулийн 43-2-12: Ажил олгогчийн үүрэг дээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангах гээд үүрэг болгож байна. Ажил олгогч нөхцөл бүрдүүлэх гэж хичээж ажиллана. Харин ажил амьдралаа зохицуулахыг ажилтан өөрөө зохицуулна. Редакцаас зохицуулна. Хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх гэдгийг харах хэрэгтэй. Энэ бол ажил олгогчийн үндсэн үүргийг ярьж байна.
Ажил олгогч ажилтнаа ажиллуулаад, аюулгүй нөхцөлийн хангаад, цалин хөлс өгөх нь үндсэн үүрэг. Үүний хажуугаар ажилтандаа хөдөлмөрлөх нөхцөлийн бүрдүүлэхдээ хүүхдэд ээлтэй бодлого оруулаарай гэдгийг анхаарах хэрэгтэй. Ажил олгогчид ахадсан, хэрэгжүүлэхэд хүнд зүйл болно.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn