2021.01.12

Н.Энхболд: Сануулгыг ажилтанд албан ёсоор, бичгээр мэдэгдэх хэрэгтэй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2020.01.12/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Хаалттай сануулсан ч гэсэн тухайн хүнийг өөрийг нь дуудаж ирээд дарга дуудаж ирээд сануулдаг биш, хүний нөөц эсвэл холбогдох нэгжүүдээс нь хүмүүс байлгаж байгаад албан ёсны протоколтойгоор хаалттай, ганцаарчилсан сануулга өглөө гэж албан ёсоор мэдэгдээд, өөрөөр нь гарын үсэг зуруулаад авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хөдөлмөрийн маргаан нарийн. Сүүлд нь урьд намайг хаалттай сануулаагүй, дарга уулзаад нэг юм хэлж л байсан гэдэг ч юм уу дараа дараагийн арга хэмжээ авахад гацаа үүснэ.

Ер нь хүнийг авах, халах асуудал дээр нарийн хандаж байх хэрэгтэй. Манайх гэнэт халаад өөрсдөө байдалд ордог. Ажил олгогч, ажилтан хоёрын эрх тэгш хангагдсан байхаар хуулийнхаа заалтыг ойлгогдохоор хийх хэрэгтэй. Шат дараатай арга хэмжээгээ албан ёсоор бүртгэж, баримтжуулдаг. Арга хэмжээ, сануулга авсан хүн нь гарын үсэг зурж өөрөө тэрийгээ мэдээд явдаг байх. Шаардлагатай бол нэмэлт өгүүлбэр оруулаад тодотгох нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Амралтын өдөр бусад өдөртэй хэр уялдаж байгаа вэ? Жишээ нь цагдаа нарын амралтын хоног өөр байдаг.Амралтын хоногоос болж үл ойлголцол гарч магадгүй.Амралтын хоног нэмэхдээ тодорхой байх хэрэгтэй.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил:

Интервал тогтсон зүйл. Хууль дээр 6 жил ажиллаад 3 хоног амралтан дээр нэмэгдээд явна. Бусад Төрийн албаны хуультай зохицоод явна.