2021.06.23
Д.Сарангэрэл: Ажилласан жилийг үл хамааран ээлжийн амралтын хугацааг 20 хоног болгож байгаа нь ямар үндэслэлтэй бэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хөдөлмөрийн тухай
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,06,23/ хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Хөдөлмөрийн хууль дээр ажилласан гишүүддээ талархал илэрхийлье. Ажилласан жил харгалзахгүй амралтын өдрийг 20 хоног болгосон. Үүнийг зөв гэж бодохгүй байгаа. Яагаад гэхээр хуучин амралт 15 хоногоос эхэлдэг 5 жил тутам 3 хоног нэмэгддэг байсан. Энэ нь тухайн хүн ажлын байрандаа тогтвортой ажиллах, нас нэмэгдэхийн хэрээр ажил амралт зохицуулах тал дээр сайн байсан. Ямар үндэслэлээр амралтын хоногийг 20 хоног болгож байгааг вэ?
Уурхайчдын амралтыг 14/14 болгосныг зөв шийдэл гэж харж байна. Хөдөлмөрийн гэрээг тодорхой болгох тал дээр анхаараарай. Бас ажлын байран дахь дарамтын талаар тодорхойгүй байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
Экспертийн байр суурь
ХЗБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
2017
04.21
ЭЗБХ-ны хуралдаан
2015
07.10