2021.01.06

Ц.Мөнх-Оргил: Бүтэн бус цагийн ажлын гэрээг байгуулж ажиллах боломжийг хангасан

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.06/ хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Хөдөлмөрийн гэрээ гэж зохицуулалт гэж байхгүй энэ бол шинээр орж ирж байгаа хууль.  Хагас цагийн ажлын талаар ярьж байна. Хоёр нарийн зохицуулалт байна. Ажлын бүтэн бус цагийг юу гэж ойлгох вэ?

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тусгай конвенц дээр:

Бүтэн цагаар ажилладаг хүний ажлын цагаас бага л байвал бүтэн бус гэж тооцно. Гэхдээ долоо хоногт 32 цагаас /бүтэн ажлын цаг 40 цаг/ доош байвал бүтэн бус цагаар гэж тооцно гэсэн лимит тогтоож өгч байгаа юм.