2021.01.13

С.Чинзориг: Нэмэгдлийн хэмжээг хатуу тогтоож болохгүй

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.13/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Уртын ээлжийг зохицуулах асуудал цоо шинээр орж ирж байгаа. Тиймээс туршлага дутсан, дутуу бодсон, ойлгохгүй, мэдээлэл муутай асуудал байхыг үгүйсгэхгүй. Асуудлаа шийдэж нэлээн явуулчихаад ганц асуудлаас болоод гацаж болохгүй байх. Уртын ээлж ийнасуудлыг яг одоо уурхайн ажилчдын саналаар шийдэж байгаа. Ажил олгогчдын саналыг хүлээж авахгүй явж байгаа.

Хээрийн нэмэгдэл гэсэн нэр социализмын үед байсан. Хуулийн заалтын 92.8 дээр уртын ээлжээр ажилласан нэмэгдэлийг олгоно гэж шинээр оруулж ирж байгаа. Хээрийн нэмэгдэл гэж уртын ээлжийн нэмэгдэл гэж хэлж байна. Х.Болорчулуун гишүүний зарчмын ойлголт нь үүнийгээ хөдөлмөрийн доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй байна гээд хатуу тогтоогоод өг гээд байгаа юм. Үүнийг хамтын гэрээ, салбарын хэлэлцээрээр тогтоолгодог байдаг юм уу?

Дотоод хэм хэмжээ гэдэг нь ажил олгогчидод давуу боломж олгочихож байгаа юм. Шууд удирдлагын шийдвэрээр дотоод хэмжээг тогтоох асуудал. Үүнийг болдог салбарын хэлэлцээр, хамтын гэрээгээр тогтоож болно гэсэн зарчмаар шийдэж болох юм. Хөдөлмөрийн доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй гэж хатуу хэмжээтэй тогтоож болохгүй Х.Болорчулуун гишүүнээ.