2021.01.12

Ж.Ганбаатар: Төр засаг ажилтанаа нэмэх талаар ажил олгогчийг дэмжих ёстой

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,12,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Нээлттэй болон хаалттай сануулна гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ? Хууль хөдөлмөр хийхийг дэмжихгүй байгаа. Амралтын хоногууд нэмэгдсэн. Ажил олгогч, ажилтан хоёрын маргаан нэмэгдэнэ. Уг нь бид юм хийж, хөдөлмөрлөмөөр байна.

Ажил олгогч, ажилтан хоёр зохицоод амралтын өдөр ажиллаж болно.Төр засаг ажилтанаа нэмэх талаар ажил олгогчийг дэмжих ёстой. Энэ хуулиар 10 ажилтантай хүн, хүн нэмж авахгүй болов уу? Миний хэлж байгаа үг одоохондоо буухгүй байж магадгүй гэхдээ хууль хэрэгжээд ирэхээр байдал өөр болно.

Гэхдээ миний хувьд энэ хуулийг сайн болсон гэж харж байгаа. Ажлын хэсэг байнгын хороо сайн ажилласан.Засах зүйл дээр нь хэлж байна. Ажилчин болгож тэтгэмж олгох юм байна лээ. Ажил олгогчийн эрх мэдлээр ажилтан халагдах боломгүй юм байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар санал хэллээ.

Цалингийн арга хэмжээ авахгүй байж болно.Өнөөдөр бид хөдлөх ёстой. Бусад орнууд 4 цагаас эхлэн ажиллаад байна. Ажилтан авах зүйл дээр дэмжих ёстой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn