2021.01.07

С.Чинзориг: Уул уурхайн салбарын ээлжийн хугацааг багасгахад дагаад илүү цагийн хөлс буурах судалгаа гарсан

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,06,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа:

Энэ бол одоогийн байгаа хөдөлмөрийн хуулиар зохицуулагдахгүй байгаа цоо шинэ харилцаа юм. Нэгэнт амьдрал дээр уртын ээлжээр ажиллуулаад байгаа. Зарим байгууллагууд 45 хоног ажиллуулаад 14 хоног амраагаад ажил амралтын горим нь өөр өөр байгаа учраас нэг горимд оруулъя гэж байгаа юм.

Уурхайчид өөрсдөө 14.14 гээд байгаа юм. Гол нь цалин хөлс нь үндсэн цалин нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлсөнд илүү цаг нь орж явдаг. Өөрсдөө цалин хөлс буурахыг зөвшөөрч байгаа бол 14.14 хоног болгоход болохгүй юм байхгүй. 14.14 болгочихвол 20.10 аасаа илүү цаг нь дөрөв дахин буурах юм. 

Түүний асуултанд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хариуллаа.

14.14 горимд шилжсэнээр илүү цагийн хөлс буурах тооцолол гаргасныг уурхайчдаас тодруулахад, өнөөгийн нөхцөлд цалин бага зэрэг өөрчлөлт гарах нь тодорхой гэхдээ бид 14.14-ыг бид 100 хувь дэмжиж байна. Урт хугацаандаа үндсэн цалинг нэмэгдүүлснээр илүү цагийн цалинг олгох боломжтой. Үүнээс гадна ажилгүйдэл тодорхой хэмжээгээр буурч, өөр олон залуучууд ажиллах бололцоо нээгдэх юм гэсэн бичиг ирүүлсэн байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг нэмэлт тодруулга хийлээ: