С.Эрдэнэ: Хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг  энэ хуулинд яаж заасан бэ?
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2018.04.13

С.Эрдэнэ: Хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг энэ хуулинд яаж заасан бэ?

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн. С.Эрдэнэ:

Монгол улсад хөдөлмөрийн харилцаа орчин үеийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа.Хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг  энэ хуулинд яаж заасан бэ? Бодит хөдөлмөрийн үнэлэмж өнөөдөр зах зээлд ямар байгаа вэ? Аж ахуй нэгж байгуулллага, төрийн байгууллага ялгаагүй хөдөлмөрийн үнэлэмжийг өөр өөрийнхөөрөө тогтоож байгаа. Улсаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гээд нэг дүн гаргаад мартчихдаг. Гэтэл улс орны эдийн засгийн өсөлт бууралттай холбогдуулан өөрчилдөггүй, лон жил болж байна. Тэтгэвэр тэтгэмжийг жил бүр тухайн улсын инфляцтай уялдуулан нэмэгдэлийн хэмжээг тогтоогоод явдагтай яг адил, тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг тухайн жилийн инфляци, үнийн өсөлттэй холбоотой тогтоох талаар хуулинд тусгавал ямар вэ? Ер нь хөдөлмөрийн хөлсний үнэлэмж маш бага байгаа. Уян хатан болгох боломж байгаа юу? Хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой хариуцлагагүй хандаж байгаа аж ахуй нэгжүүдтэй хариуцлага тооцох талаар хуулинд ямар заалт орсон бэ?

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд: С.Чинзориг хариуллаа

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад цалин хөлстэй холбоотой заалтууд орж ирж байгаа. Ижил үнэлэмжтэй ажил гүйцэтгэж байгаа ажилчид ижил цалин хөлстэй байна гэсэн заалт орж ирж байна.

Инфляцийн түвшинтэй уялдуулан цалин хөлсийг нэмдэг байя гэсэн шинэ зохицуулалтууд орж ирсэн.

Одоо бид дөрвөн сард багтаан Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтайгаа улсын 3 талт хэлэлцээрт нэмэлт хэлэлцээр оруулах асуудал яригдаж байна. Энэ хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинээр нэмэгдүүлэх асуудлыг авч үзнэ. Энэ хуулиар ажилчид болон ажил олгогчийн эрх ашгийг тэнцвэртэй хадгалах зохицуулалтыг нилээн оруулж өгсөн. Цаашдаа улсын хэмжээгээр хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ байгуулдаг, үүнийг хэрэгжүүлээгүй бол хариуцлагыг чангатгах талаар зөрчлийн хуулиар оруулж өгч байгаа.