2019.11.13
Ж.Энхбаяр: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ялгааг хэлнэ үү?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Засгийн газрын тусгай сангийн тухай хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэсэн 16-р зүйл нэмсэнтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн ишлэлийн дугаарыг өөрчлөн хуулийн нийцлийг хангахаар холбогдох өөрчлөлтүүдийг тусгахаар болсон билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Тусгай сангийн хуулиар 22 сан байна. Эндээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ялгаа, үүргийг хэлж өгнө үү? Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан маань ийм шаардлагыг хангаж байж ЖДҮ-д орно гэдгийг хэлж өгөхгүй бол иргэд ойлголтын зөрүүтэй байна.
Мал хамгаалах сан, тариалан эрхлэлтийг дэмжих санг нэгтгээд Хөдөө аж ахуйг дэмжих сан гэж бий болгосон. Энэ бодлогын хувьд тодорхой болж байгаа нь сайн байна.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
2021
04.01
ТББХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
2017
01.19