2021.03.25
Б.Бат-Эрдэнэ: Хүүхдүүдийг бага наснаас нь төлөвшүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
"Монголчууд үр хүүхдийнхээ төлөө чин сэтгэлээ зориулдаг, халуун сэтгэлтэй ард түмэн. Үүний тодорхой илэрхийлэл бол шинэ оны өмнө Хүүхдийн төлөө фондыг байгуулах санаачилгыг дэмжиж маш олон ААН, байгууллага, иргэд сайн санаачилга гаргасан. Үүнийг бүх Монголчууд харж баярлан бахархасан. Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэбат бид 2 хүртэл тайзнаа хамт дуулаад зогсож байсан. Хүн бүр өөр өөрийнхөөрөө энэ санаачилгыг дэмжиж, тодорхой хөрөнгө төвлөрсөн. Үүнийг маш их дэмжиж байгаа. Хамгийн гол нь энэ сангийн хөрөнгөөр улс өөрөө хийх томоохон бүтээн байгуулалтаа хийх гэж байгаа юм шиг хүчгүйдэж болохгүй. Харин Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажилд санал санаачилга гаргадаг, оролцдог хэлбэрээр явахгүй бол зөвхөн санд төвлөрсөн хөрөнгөөр хүүхдийн бүтээн байгуулалт хийнэ гэж түлхвэл улс өөрөө бодлогоороо хийх ажлаас нь хөнгөлсөн асуудал болохыг анхаараарай.
Олон улсын урлаг, спорт, овуны тэмцээнд амжилттай орж байгаа хүүхдүүдийг дэмжилгүй яахав. Гэхдээ СӨБ-ын түвшингээс нь хүмүүнлэг ёс, ажилсаг хөдөлмөрч чанар, эрүүл чийрэг байх гурамсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Үүнийг дэмжих хэрэгтэй."
Түүний асуултанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn