2023.11.10

Х.Ганхуяг: Сангууд дээр гарч байгаа том асуудал бол дунд шатны найрлалт болдог

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

"Засгийн газар бол тусгай 25 сантай, засгийн газрын нөөц сангаас бусад бүх сангууд зөрчилтэй, том жижигээс үл хамаарна. Би бол Чинзориг сайдыг дэмжиж байгаа тэгэхдээ сангийн асуудлыг дэмжмээргүй байна. Энийг нь төсөл дээр нь мөнгийг нь тавиад явах хэрэгтэй тэгэх юм бол сайд өөрөө ч хянаад явах боломжтой.

Сангууд дээр гарч байгаа асуудал бол дунд шатны найр, ерөөсөө л найралдаг одоо энэ чинь таньдаг хүмүүс дээ өгнө ингэснээр  манай нийгмийн, эрүүл мэндийн асуудлыг огт шийдэхгүй. Би бол энийг баталгаатай хэлье энэ сан бол 5 жилийн дараа санг санаачилсан зөвлөлийн хүмүүст хэрэг үүсгээд л явна ийм юм хиймээргүй байна.

Солонгосын орчин үеийн эрүүл мэндийн тогтолцоонд 150 эмч байдаг АНУ очоод гэрээтээр 10 жил ажиллаад орчин үеийн солонгосын эрүүл мэндийн тогтолцоо бий болсон. Бид нар 2 аргын нэгийг нь хэрэглэмээр байна нэг бол нэгдсэн эмнэлэгүүдээс нэгийг нь солонгосын эмнэлэгүүдэд юм уу эсвэл өөр А зэрэглэлийн эмнэлэгүүдтэй урт хугацааны менежментийн гэрээгээр  өгчихмөөр юм. Эсвэл гадагшаа том эмнэлэгүүд дээр эмч, сувилагчаа дадлагажуулж авчирмаар юм.

Хүнээ гадны технологийн сурах процессыг бид нар хийж өгөхгүй байна. Гадаадад сургууль төгслөө гээд энд ирээд  өндөр зэрэглэлийн мэс заслын ажлыг хийж чадахгүй бид нар энэ тал дээрээ анхаармаар байна. Нэг бол гаднаас хамгийн сайн эмч нар,  зөвлөх эмч нарыг авчруулж ажиллуул. Энэ дээр монголчууд очерлоод зогсоно. Одоо ерөөсөө ийм л юм нэн шаардлагатай байна би эрүүл мэндийн салбарыг буруутгаад байгаа юм биш.

Засгийн газрын таван Ш гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэрвээ сангийн асуудлаа явуулах гэж байгаа бол таван Ш хөтөлбөрөө хэрэгжүүлээ, шүүрд авлигачдаа явуул."

Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn