2021.03.25

Э.Бат-Амгалан: Боловсролыг дэмжих чиглэлд Хүүхдийн сангийн хөрөнгийг зарцуулах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

"Хуулийн төсөлд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын талаар дурьдсан байгааг дэмжиж байна. харин хүүхдийн хөгжлийг дэмжих гэдэгд тив, дэлхийн урлаг, спортын тэмцээн уралдаанд амжилт гаргасан хүүхдүүдийг шагнан урамшуулна гэсэн байна. Ер нь боловсролын чиглэлд хөрөнгө оруулах чиглэлд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзэж банйа. БЗД жил бүр 23 мянга гаруй хүүхэд төгсөөд элсэлтийн болон гадаад хэлний түвшин тогтоох шалгалтыг өөрсдөө өгсөн байдаг. Оноогоор нь харахад 8 хүүхэд 800 оноо авсан буюу цөөхөн хүүхэд байгаа юм. Тиймээс эдгээр оюуны чадамжтай хүүхдүүдээ дэмжихэд сангаас хөрөнгө зориулах нь зүйтэй гэж бодож байна.

Хүүхийн төлөө фонд байгуулахаар хандив цуглуулж 2 тэрбум төгрөг цуглуулсан. Энэ нь Хүүхдийн төлөө санд орох уу?"

Түүний асуултанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn