Засгийн газрын тусгай сангийн тухай болон Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслүүд батлагдлаа
Улсын Их Хурлын чуулган
2017.02.09

Засгийн газрын тусгай сангийн тухай болон Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслүүд батлагдлаа

2017 оны 2 сарын 9 ны УИХ-ын чуулганаар "Засгийн газрын тусгай сангийн тухай "  "Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль" хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

"Засгийн газрын тусгай сангийн тухай" хуулийн төслийг гишүүдийн 73,5 хувь нь дэмжиж хуулийн төслийг бусад дагалдах хуулийн төслүүдийн хамтаар бүхэлд нь баталлаа. Үүний дараа "Зөвлөлдөх санал асуулгын тухай" хуулийн төсөл гишүүдийн 66,0 хувийн дэмжлэгтэйгээр хуулийн төсөл батлагдлаа. Хуулийн төсөл байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт, санал гарсангүй.