Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.04.07

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын чуулганы 2023.04.07-ны өдрийн хуралдаанаар  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд нэгдүгээрт, төрийн өмчит компанийн засаглалыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох, хоёрдугаарт, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбоотойгоор тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй байгаа хөрөнгө, өр төлбөр, авлагыг Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компанид бүрэн шилжүүлэх, гуравдугаарт, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн өр, төлбөрийг ангилан, улсын төсөвт төлөх өр, төлбөрийг нь хугацаа зааж барагдуулах, сангийн үйл ажиллагааны чиглэлийг тус компанид бүрэн шилжүүлж, үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлтэй зохицуулалтыг тусгахаар болсон байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn