2021.03.30

С.Чинзориг: Архи, тамхины Онцгой татварын тодорхой хувийг Хүүхдийн төлөө зарцуулдаг болох хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Орлоготой холбоотой асуудлыг дэлгэрүүлж үзэх хэрэгтэй. Тээврийн бүртгэлийн дугаарын орлого,урлагийн тоглолтын орлого гэж байна. Миний хувьд гурван чиглэл нэмэх саналтай байна. Байгалийн баялгийн орлогоос, зарим онцгой татварын нэг хэсгээс хүүхдийн санд төвлөрүүлэх. Мөн хүүхдийн санд хандив оруулж байгаа аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. 

Санхүүжилтийн ажлаа өргөжүүлэх ёстой. Зөвхөн тив, дэлхийн урлаг соёлын наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулна гэсэн байна үүнийг өргөжүүлэх хэрэгтэй. Зарлага тал дээр нь оюуны спорт болон бусад хүүхдийн асрамж, халамж хэрэгтэй хүүхдийн байгууллагуудыг дэмжих тал дээр нь анхаарах хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn