2023.04.07

Б.Баттөмөр: ХАА-н салбарт бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг багасгахад ямар ажлууд хийгдэж байна вэ?

УИХ-ын чуулганы /2023.04.07/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хөдөө аж ахуйн хөгжлийн зардал өндөр, бүтээмж муу. Тйимээс бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг багасгахад ямар ажлууд хийгдэж байна вэ?

Хөдөө аж ахуйн салбарт даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх асуудал чухал. Энэ чиглэлд ямар бодитой ажлууд хийгдэж байна ?

Хөдөө аж ахуйн санд 90 орчим тэрбум төгрөгийн өр бий. Өр барагдуулах чиглэлд ямар ажлууд хийгдэж байна?

Элеваторуудыг сэргээн засварлах асуудал ямар түвшинд явж байна?

Түүний асуултад ХХААХҮ-ийн яамны сайд Х.Болорчулуун хариулт өглөө.