2021.03.25

Ё.Баатарбилэг: Хүүхдийн сангийн хөрөнгөө хүүхэд хамгааллын ажилдаа зориулах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

"Хуулийн төсөлд байгаа хөрөнгө оруулалтыг сангаар шийднэ гэж байгаатай санад нийлэхгүй байна. Нэгэнт л хүүхдийн асуудал төрийн онцгой анхааралд байх учраас төсвийн хөрөнгөөр явна. Та бүхэн сая хэдэн төгрөг босгоод номын сан, ордон барина гэхээр хүрэхгүй. Хүрэхгүй болохоор төсөв рүүгээ орно. Ингээд холилдсон зүйл болох гээд банйа. Тиймээс хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах нь зүйтэй. Сайдын багцад хүүхэд хамгааллын төсөв байхгүй учраас энэ чиглэл рүүгээ илүү анхаарч хөрөнгө оруулаа. Саяхан Архангай аймагт нэг эх хүүхдээ бие засах газар төрүүлдчихсэн тохиолдол гарлаа. Хүүхдийн хамгааллын асуудал танай яамны төсөвт ороогүй хүүхэд хамгааллын чиглэлийн ажилдаа сангийн хөрөнгийг чиглүүлж болох уу? Тусгай сангуудад хөрөнгө оруулалтыг зөвшөөрдөггүй."

Түүний асуултанд ХНХ-ын сайд а.Ариунзаяа хариулаа. Дараа нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нэмж, тодруулан санал хэллээ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn