2021.03.25

С.Одонтуяа: Монгол хүүхдэд тэсвэр хатуужил, төлөвшил хүмүүжлийг олгох төв, зуслан байгуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

"Өнөөдрийн байдлаар хүүхдийн төлөө гэсэн хичнээн сан байна вэ? орлого, зарлагын хяналтыг маш сайн хийх ёстой. Хүүхдийн төлөө нэрээр нэг аймгийн нэг дарга бүтээн байгуулалт хийнэ гээд үнэтэй баахан ордон баривал хүртээмжгүй болно.

Монгол хүүхдүүдийг харахад дүү бүжиг, урлагт гологдохооргүйгээр хөгжиж байна. Харин тэсвэр хатуужил, төлөвшил хүмүүжлийг олгох төв, зусланг байгуулахад зарцуулах нь зүйтэй.

Гадаадын уралдаан тэмцээнд оролцох хүүхдүүдэд зарцуулах нь зөв. Төсөвт тусгадаггүй учраас дэмжиж байна.

ОХУ нэг сан байгуулж, тансаг хэрэглээний татвар гарган хүнд өвчтэй хүүхдүүдийн эм тарианд зорилж байгаа. Ийм чиглэлд зарцуулж болох уу?

Хүүхэд хамгааллын болон, Гэр бүлийн тухай хууль удахгүй батлагдах гэж байгаа. Үүнд иргэдийн ярьж байгаа зүйл бол эцэг эх салсан тохиолдолд тэтгэмж авч чадахгүй байдаг. Үүн дээр хүүхдийн эрх зөрчигдөж байна. Тиймээс эрсдэлийн сан байгуулах тухай санал ирдэг. Энэ тал дээр салбарын сайдын санал ямар байна вэ? Эрсдэлийн сан нь хүүхдийн тэтгэмжийг төлөхгүй уддаг. Үүнийгээ автал эрсдэлийн сангаас аваад байж байдаг. Эргээд тэтгэмж өгөгч эргүүлэн төлөх зарчимаар явж болох уу? Энэ асуудлыг дээрх хуульд тусгах юм."

Түүний асуултанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа сайд хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn