2021.04.01

С.Чинзориг: Сангийн орлогын хүрээг өргөжүүлэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"Хүүхдийн төлөө сан байгуулахыг дэмжиж байна. Гэхдээ орлоготой холбоотой асуудал нь эргэлзээ үүсгээд банйа. Тусгай дугаарын борлуулалт, хандивын тоглолтоор орлого бүрдүүлээд явах нь төвөгтэй байна. Цаашид орлогын сувгийн байнгын зүйлтэй уях шаардлагатай байна. Жишээлбэл байгалийн баялаг ашигласны болон онцгой албан татварын тодорхой хувийг энэ санд бүрдүүлэх замаар шийдэх боломжтой. Түүнчлэн Хүүхдийн төлөө санд хандив өргөсөн эдгээдийг татвараас чөлөөлөх, дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч байж орлогын бүрдүүлэлт нь дорвитой болох юм."

Түүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn