2023.11.30
Б.Бат-Эрдэнэ: Иргэдийн эрүүл, чийрэг аж төрөх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрөөс ямар бодлого барих вэ?
УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Бид нар 2,3 парламентын бүрэн эрхийн хугацаанд нэлээн ажил болж ЭМД-аас ард, иргэд маань өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн хувьд эрүүлжих, чийрэгжих энэ зорилтоор тодорхой хэмжээний мөнгө төлж байгаа. Тухайлбал тухайн иргэн эрүүл мэндийг дэмжих фитнес, иогоор хичээллэх юм бол төлбөрийн тодорхой хувийг ЭМД-ын шимтгэл төлж буй иргэдэд олгодог ийм тогтолцоог бид оруулж өгсөн юм. Тэгтэл ковидын үеийн төсөв дагаж орж ирсэн хуулиар энийг хүчингүй болгоод хаачихсан. Тэгтэл төрийн бодлого юу ярьж байна, ялангуяа эрүүл мэндийн яам нийгмийн эрүүл мэндийн тухай асуудлыг их тавьж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн хууль хүртэл санаачлаад оруулж ирсэн. Тэгтэл яг үүнийхээ эсрэг зүйл яваад байдаг. Үүн дээр байнгын хорооны гишүүд, УИХ анхаарах хэрэгтэй байна. Энэ талаар яригдаж байгаа зүйл байна уу.
Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль орж байна. Энэ дээр та бүхэн онцгой анхаарч нэлээн сайн ажиллаж өгөөрэй. Эрүүл мэндийн яамыг буруутгаж байгаа юм биш. Манай эрүүл мэндийн салбарынхан олон арван жил зөвхөн өвчлөлтэй, эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ талдаа олон арван жил яваад ирсэн. Тиймээс хүн ардыг өвчлөлөө урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг арга хэмжээтэй холбоотой юман дээр үнэхээр хойрго юм байна. Очсон сайд болгоныг яамны газруудад олон жил болчихсон ийм хүмүүс цаад талаас нь нөгөө л хуучирсан, хуучны арга барил мэдээллээрээ хангаад байдаг тэр чинээгээрээ бодлого гараад байдаг ийм зүйл байна. Засгийн газар эрүүл мэндийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Эхний ажлын хэсгийн хурал дээр нэгдсэн том эмнэлгийн дарга нар, эрдэмтэд мэргэжлийн хүмүүс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр маш сайхан үнэтэй санал өгч байсан. Гэтэл дараагийн ажлын хэсгийн хурал дээр эрүүл мэндийн яаманд дээр очсон өнөөх байр суурь 180 градус эргэчихсэн. Нөгөө байр сууриа илэрхийлж байсан мэргэжлийн хүмүүс амандаа ус балгачихсан юм шиг “таг” байна.
Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан