2018.10.04
Ж.Ганбаатар: Сангийн сайд ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр 0 төгрөг тавьсан
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа
Долларын ханшийг төсөвт хэдэн төгрөгөөр тооцож оруулсан вэ? хөрөнгө оруулалтуудын хэд нь ямар шинэ үйлдвэр, төсөлд тавигдсан вэ? Хүрэлбаатар сайд бол сайд болохоосоо өмнө ЖДҮ-ийг их анхаардаг байсан. Сайд болоод мартсан.
Ер нь төсвийг тооцохдоо орлогоо яаж нэмэгдүүлэхээр байгаа вэ? айл өрх, компани ч төсвөө тооцохдоо орлогоо л нэмэгдүүлэхийг л ярьдаг шүү дээ. Уг нь бол татвар төлөгчдийнхөө бааз, суурийг л нэмэгдүүлэх ёстой вэ? Мөн Эдийн засгаа хэрхэн солонгоруулах вэ? . Гадны хэвлэлүүд хэрхэн ярьж байгааг та нар мэдэж байгаа шүү дээ. Тэд “Монголд эдийн засгийн хямрал байхгүй, харин төсвийн хулгай дээд цэгтээ хүрсэн” гэж байгаа. Би санал нэг байгаа.
Ирэх оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр ганц ч төгрөг тавиагүй. Яагаад вэ? ямар зарчим барьсан вэ?