2018.10.05

Н.Амарзаяа: Говь руу ус татах ажлыг 2019 оноос эхлээд хэрэгжүүлж эхэлмээр байна.

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас асуулт асуусан бол өнөөдөр санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа санал хэллээ.

Тэрээр, 2019 оны төсөв дээр орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн сайшаалтай олон асуудлууд туссанд баяртай байна хэмээн төслийн сайн талын тодруулан хэлсэн юм.

Мөн үүний хажуугаар Орон нутгийн хөгжлийн урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр хэрэгжих шаардлагатай байгааг хэллээ. Ингэхдээ тэрээр өөрийн тойрог болон Өмнөговь аймгийн асуудлыг хөндлөө. 

"Өнгөрсөн 5 сард бид нар Тавантолгойн ордын IPO гарна гээд маш олон хөгжлийн асуудал ярилцсан. Тэндээс Өмнөговь аймгийн гүний усны жаахан нөөц болох Балга усны Улаан нуурыг үйлдвэрлэлд ашиглахаар салбарын яамнаас оруулж ирж байсан үүнд иргэд бухимдалтай байгаа. Тэгэхээр Орхон эсвэл Хэрлэн гол байна уу, тэдгээр голынхоо урсацыг өөрчлөх ажлыг 2019 оноос эхлээд хийж хэрэгжүүлж эхэлмээр байна" гэв.