2018.10.04
Б.Баттөмөр: Өнөөдөр бидэнд 70 их наяд төгрөгийн ДНБ яриад сууж байх боломж байсан
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр,
"Улсын төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд маш олон үйл явдал болж байна. Монгол улсын Төрийн тэргүүн энэ тахимд анх удаа "Монгол улсын хөгжилд мухардалд орсон" гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд АН-аас сонгогдож Ерөнхийлөгч болсон. Энэ үгийг олон талаас нь журмын нөхөдтэйгөө ярилцаж байгаад хэлсэн гэж ойлгож байна.
Монгол улсын өнөөгийн төрийн тогтолцоо болохгүй байна, хөгжлийн загвар маань болохгүй байна гэдгийг маш их ярьж байгаа ч тоохгүй байна. Засгийн газар сайн ажиллаж байгаа. Гэхдээ өнөөдөр 35 их наяд төгрөгийн ДНБ ярих биш 70 их наяд төгрөгийн ДНБ яриад сууж байх боломж байсан. 11 их наяд төгрөгийн татварын орлого биш 20 их наяд төгрөгийн орлого ярих боломж байсан. Харамсалтай байна.
90 оноос хойш төр барьсан, энэ замаар явна хэмээн удирдсан хүмүүс ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй. Тэгээд бид чадахгүй юм бол чаддаг хүн, нам нь гарч ирээд энэ ажлыг авч явах ёстой гэсэн санал байна" хэмээн хэлсэн юм.
Тэрээр үргэлжлүүлсэн төсөвтэй холбоотойгоор хэд хэдэн асуудлыг хөндөж асуулт асуусан юм.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2018
11.23