Ё.Баатарбилэг гишүүн ирэх онд багш нараа бүрэн компьютержуулах санал гаргалаа
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас асуулт асуусан бол өнөөдөр санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
"Өнгөрсөн 5 сард бидний баталсан Үндсэн чиглэлд Сүрьеэгийн эмнэлэг барих асуудал суучихсан. 2019-2020 он дамнаж баригдахаар байгаа. Зураг төсөл нь Сангийн яаманд оччихсон байгаа юм байна лээ. Энэ асуудлыг ирэх жил эхлүүлэхээр суулгаад өгөөч?
Ирэх он бол олимпын өмнөх жил. Бие тамир Спортын хөрөнгө оруулалтын нилээн хассан. Биеийн тамир спортын газраас Улсын шигшээ багийн тамирчдаа гадаад дотоод олимпын эрх авах тэмцээнд оролцох 20 тэрбум төгрөгийн төсвийн санал оруулсныг нь үндэслэлгүй байна гээд Сангийн яам буцааж, 6 тэрбум төгрөг л суулгасан байна.
Сангийн яам буцааж, 6 тэрбум төгрөг л суулгасан байна
Энэ нь бараг Биеийн тамир спортын газрынх нь бараг урсгал зардалд шахуу л төсөв байна. Тэгэхээр 2020 оны олимпд амжилттай оролцъё гэж байгаа бол энэ төсвийг нэмж өгөх шаардлагатай байна. Спортыг дэмжих сан гэж байгуулсан. Өнгөрсөн жил 3 тэрбум төгрөг суулгасан. Энэ жил нэг ч төгрөг тавиагүй байна.
Өнгөрсөн жил ялангуяа Улаанбаатарт газрын асуудал шийдэгдээгүй сургууль, цэцэрлэгийн асуудлаас болоод ажлууд эхлээгүй асуудал их гарсан. Тиймээс ирэх жилийн төсөв ийм ажлууд дээр онцгойлон анхаараач, ийм ажлуудыг төсөвт суулгах дээр анхаараач.
Өнөөдөр багш нарын баяр. Багш нараа бүрэн компьютержуулах асуудлыг оруулах нь зүйтэй гэсэн саналтай байна.