2018.11.22
С.Эрдэнэ: УИХ-ын гишүүд ойлгож, асуудлаа хэлэлцэх хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны Улсын нэгдсэн төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс бүхэлд нь тавьсан хоригоо УИХ-ын байнгын хороодоос гаргасан саналууд дээр тулгуурлан тодотгон оруулж ирсэн юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
“Өнөөдрийн үүссэн УИХ болон Засгийн газрын үл ойлголцох асуудлыг уян зөөлөн байдлаар шийдвэрлэх гэж бүхэлд нь тавьсан хоригоо өөрчлөх боломжтой болгож тодотгон оруулж ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Дэгийн тухай хуулийн 31 дэх хэсэгт зааснаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой гэж заасан байгаа. Тиймээс зарим эх үүсвэрээсээ танаж, үйлдвэржилт, ажлын байр бий болгох санал гаргасан байна. Тиймээс УИХ-ын гишүүд ойлгож, асуудлаа хэлэлцэх хэрэгтэй байна. Энэ маргаанаа зогсоогоод улс орны ажлаа явуулах ёстой гэж санал гаргаж байна.”
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2018
11.23