2018.11.02
2019 оны нэгдсэн төсвийг эцэслэн баталлаа
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай
Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны төсвийг энэ сарын 15 гэхэд батлах ёстой бөгөөд дараа долоо хоногийн Пүрэв, Баасан гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгох Засгийн газрын шийдвэр гарсан тул хуулийн төслийг өнөөдөр батлах эцсийн хугацаа болж байна.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Байнгын хороо 2018 оны 11 сарын 01-ний өдөр хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийжээ. Тус байнгын хорооноос УИХ-ын нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн саналыг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусгасан төслүүдийн хувилбарыг боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ж.Мөнхбат, Н.Оюундарь, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нар асуулт асууж үг хэлсэн.
Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулж дууссанаар ирэх оны төсөв эцэслэн батлагдлаа.
Үргэлжлүүлэн төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2018
11.23