Д.Оюунхорол: Улаанбаатар хотыг анхаарахгүй бол болохгүй байна
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол асуулт асуулаа
2016 оноос хойш Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдсэн. Өрийг барагдуулах ажил мөн тодорхой үе шаттайгаар хийгдэж байгаа. Бага ч гэсэн хэмжээгээр цалин хөлсийг нэмж байгаа. Тэгэхээр бага ч гэсэн нааштай үр дүн гарч байгааг үгүйсгэх аргагүй.
Энэ бол Монгол улсын Засгийн газраас хийж байгаа ажил. Ирэх онд ч гэсэн эдийн засагт нааштай үр дүн гарахаар байгаа. Гэхдээ энэ төслийг харахаар зарим анхаарал хандуулах зүйлс байгаа юм. Нэгдүгээрт, ирэх жилийн төсөв Монгол улсын хөгжлийн бодлоготойгоо хэр уягдсан юм бэ? Монголын Эдийн засгийн бодлого экспортод гарч чадахгүй, өөрийн давуу талаа түшиглэсэн найдвартай бааз суурийг бие болгох тал дээр олигтой ажил хийгдэж чадахгүй юм байна гэж харж байна. Нөгөө л нэг амь аргацаасан, уул уурхайн салбарынхаа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдаатайгаар эдийн засгийнхаа өсөлтийг авч явж байна. Тэгэхээр бид эдийн засгийн сууриа өргөтгөх, бусад орлого орж ирэх боломжуудыг бие болгосон бодит ямар ажил хийх вэ?
Та урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй гэж ярьсан. Гэсэн ч энэ төсөл дээр нилээд нэмэгдсэн байгаа. Дараагийн зүйл бол төсвийн төлөвлөлт дээр анхаарах зүйл байна. Ялангуяа Улаанбаатар хотыг анхаарахгүй бол болохгүй байна. Үүн дээр та эрс шинэчлэл хийгээч. АН эрх барьж байх үед Улаанбаатар хотыг нилээн өргөн утгаар нь харж, дэмжижх, хөгжлүүлэх бодлогуудыг хэрэгжүүлж байсан. Тэгэхээр зарим зөв зүйлийг нь авч явах хэрэгтэй.