2018.11.22
Ц.Цогзолмаа: Ард түмний эрх ашгаас дээгүүр эрх ашиг гэж байхгүй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2019 оны Улсын нэгдсэн төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа горимын санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
“Монгол Улсын Их Хурлын гишүүн ард түмнээс сонгогдоод сууж байгаа хэрнээ ажлаа хийж чадахаа больжээ. Ард түмний эрх ашгийн дээгүүр эрх ашиг гэж байх ёсгүй. Бид төсвөө баталж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нь хэвийн олгоод явах ёстой. Гэтэл бид хий хоосон улс төржилтөөр ажлаа гацааж байна. Бүгд хуулийн дор тэгш эрхтэй. Өнөөдөр хэвлэлийн байгууллагад төлбөр өгч гэр бүл үр хүүхдээр нь гутаан доромжлох ажиллагаа хэрээс хэтэрлээ. Ёс зүйтэй байж УИХ-ын гишүүн ажиллах ёстой. Танхимдаа орж ирж хууль батлах ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай байна. Дүрэм журмаар зохицуулагдаж болохгүй юм бол ёс зүйгээр зохицуулагдах ёстой.”
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2018
11.23