2018.11.02
Ө.Энхтүвшин: ОУВС-тай тохирсоноосоо буцах боломжгүй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай
Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
“Одоо төсвийн 3, 4-р хэлэлцүүлэг хийгдэж байгаа энэ үед бид ямар ч том бодлого яриад төсвийн хуульдаа оруулах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид анхнаасаа ОУВС-тай тохироод нөхцөл байдлаа сайжруулахаар ажиллаад явж байгаа учраас тохирсноосоо буцах боломжгүй. Харин энэ жилийн барих объектуудын 500 нь зураг төсөлгүй гээд байгаа. Үүнийг төсвийн байнгын хороо анхаарсан уу?”
Ө.Энхтүвшин гишүүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хариулт өглөө.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2018
11.23