2018.11.02
М.Билэгт: Бид нүүрс биш хүнс экспортлогч орон болох боломжтой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай
Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асуулаа
УИХ-ын гишүүн М.Билэгт:
“МАН-ын Засгийн газар өнгөрсөн 2 жилийн хугацаанд нилээд ажил хийсэн. Иргэдэд төрийн үйлчилгээг төвөггүй хүргэхээс эхлээд хүртээмжтэй бүтээн байгуулалт хийж, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулсан зэрэг сайн зүйлс бий. Гэхдээ төсвийн орлого бүрдүүлэлт, валютын ханшийн өсөлт зэрэг анхаарч ажиллах ёстой зүйлс их байна. Бид хөгжингүй орны туршлагаас суралцан, судалж байна гэдэг, тэгвэл үндэснийхээ онцлогт зохицсон орлого бүрдүүлэх арга замуудыг бий болгох ёстой. Бид дотооддоо үйлдвэрлээд хэрэглэж болох олон зүйлсийг гаднаас худалдан авч байна. Бид нүүрс биш Хүнс экспортлогч болох боломж байгаа шүү.”
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2018
11.23