Ц.Туваан: Монгол улсын тариалан асар их зардалтай асар их эрсдэлтэй салбар
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ
УИХ-ын гишүүн Ц.Туваан
Гаалийн татвар тэглэх асуудал орж ирж байна. Ер нь бол эргэсэн хойно нь хашхирав гэдэг асуудал болчихож байгаа юм биш биз ээ гэж бодож байна. Энэ дээр 2 бүтээгдэхүүн яригдаж байна. Тэжээл, гурил тэжээл дээр бол ойлгож байна одоо бол монгол орон зудын нөхцөл байдалд орчихсон тэжээлийн хомсдол тэжээлийн үнэтэй холбоотой асуудал энэ дээр үнэхээр ойлгож болно. Энийг мөнгө гаргаад хөдөө аж ахуйн яам ч гэсэн хийж байсан хөрөнгө гаргаад импортолж оруулж ирж байсан энийг бол ойлгож байна. Тэгэхээр энийг бол хийх ёстой. Гурил дээр бол энэ асуудал үүснэ шүү ялангуяа энэ хугацаагүй хэмжээгүй гээл ярьж байгаа нь бас эрсдэл дагуулна. Энэ нь тодорхойгүй байдлыг үүсгэчхэж байгаа. Стратегийн хүнс гээд бид нар одоо улаанбуудайг оруулдаг гурилыг оруулдаг. Ямар зэх зээлээс бензин түлшний хараат билээ эрчим хүчний хараат билээ гэдгээ мэдэж байгаа тэ. Одоо бид нар дахиад нэг зүйлийн хараат боллоо шүү энэ асуудал ингээд тодорхойгүй хугацаагүй тавиад өгөхөөр тариаланчид одоо яг энэ сая байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгыг хороон дээр энэ хаврын тариалалтын асуудал орж ирж байсан. Энэ нэг хувь заяаны шоглоом шиг тэд нарынхаа тариалахын өмнө ийм асуудалд орж байналдаа. Сайн ярилцаарай хөдөө аж ахуйн яамныхан. Юу тарих вэ хэдэн га газарт гэдгийг маш хүнд асуудал руу орж ирж байна шүү. Хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлаа танилцуулж ярьж гаргасан шийдвэр байна уу. Монгол улсын хүнсний тухай хуулиар ийм зүйл ажилдаг энэ дээр импортоор оруулж ирэх гурил, улаанбуудай, тэжээлийн асуудлыг квотын асуудал яригддаг энэ дээр шийдвэр гаргасан уу. Дээр нь энэ хүнсний хувьсгал гээд Монгол улсын ерөнхийлөгч санаачлаад их хуралтай хамтраад 36 гээд нэг их наяд төгрөгийн зээл гээд явж байгаа энэ саяхан одоо үргэлжлээд явж байгаа. Тэгэхээр монгол улсын ерөнхийлөгчтэй энэ асуудлыг зөвшилцсөн үү засгийн газар үндэсний аюулгүй байдлын тэргүүнтэй энэ асуудлаа ийм асуудал авч хэрэгжүүлэх гэж байна аа гэдгээ ярьсан уу. Энэ дээр бол энэ хүмүүс чинь яагаад тариалчдын асуудал яагаад гурилын үйлдвэрийн асуудал яриад байгаа юм гэхээр энэ чинь салшгүй холбоотой байхгүй юу тариаланч улаабуудай тарина тэрийг нь гурилын үйлдвэр авна тэнд нь гурил болгоод хэрэглэгч хэрэглэнэ энэ чинь салшгүй ийм гинжин хэлхээ байхгүй юу хүнсний. Тэгэхээр энэ асуудал дээр нэлээн нухацтай хандаад арга хэмжээ авдаг юм байж гэж бодоход хугацаатай квоттой хэмжээтэй авсан нь зөв байхаа гэж бодогдож байна. Тэгэхгүй бол энэ ялангуяа төвийн бүс Төв аймаг, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариаланчид маш их залгаж байна ярьж байна. Монгол улсын тариалан өөрөө асар их зардалтай асар их эрсдэлтэй салбар бид нар европын метр метр тавь хөрстэй га-аас 60-70 авдаг газартай харьцуулах юм бол байхгүй шүү. Манайх 10см-ээс доош орчихсон хөрстэй газрууд зөндөө байгаа дунджаар 15-20 см хөрстэй газар дээр 15-16 центнерийг авч байгаа. Нээх овойж оцойтол нь аваад байгаа юм байхгүй. Тэгэхээр энэ тийм нэлээн ярьж байж шийдэх асуудал дээрээс нь энэ өрсөлдөөн бий болгох гээд энийг хэдүүлээ нэг тамын тогооны үлгэр биш дотооддоо ярьчихвал яасан юм бэ? яам, тариаланч, гурилын үйлдвэрүүдээ авчирч байгаад тойрч сууж байгаад яривал яадаг юм.
Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.