“ДЦС-IV”-ийг өргөтгөх импортын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Төсвийн байнгын хорооны хуралдаан
2014.01.21

“ДЦС-IV”-ийг өргөтгөх импортын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас  чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Эрчим хүчний сайд М.Сономпил хийлээ.

Төсөл нь нийт 70 сая ам. долларын өртөгтэй.

Манай Улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар хаах техникийн боломж “ДЦС-4” ТӨХК-д байгааг үндэслэн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

Төсөл нь нийт 70 сая ам. долларын өртөгтэй. 4,5 - 7,8 жилд өртгөө бүрэн нөхөх тооцоо хийжээ. Ингээд Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж санал хураалгаж байнгын хорооны гишүүд хэлэлцэхээр боллоо.