2020.11.27
Ж.Бат-Эрдэнэ: ЖДҮ, дотоодын үйлдвэрлэлийг төрөөс хэрхэн дэмжих вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа.
Орж ирсэн тогтоолын төслийг дэмжиж байна. Бид байдал хүндрээд ирэхээр гадаад импортоо нэмдэг, дотогшоо оруулж байгаа үйлдвэрлэлээ дэмжих хүн байхгүй байна. Сүүлийн үед бид үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчдээ нам унагадаг болжээ. Энхийн цагт нь, эрүүл байх үедээ ажиллаж байсан ЖДҮ, тэжээлийн үйлдвэрлэл, тосны үйлдвэрлэлүүдээ дэмжих цаашдын ямар бодлогууд байна вэ? Дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, төрийн худалдан авалтаар дэмжих боломж байна уу?
Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан асуултанд хариуллаа.
ЖДҮ-ийг бид нар дэмжинэ. Бид энэ чиглэлээр Засгийн газар ЖДҮ дэмжих агентлаг болгон ажиллаж байна. Цаашид бид ЖДҮ-ийн санг төсвөөс санхүүждэг биш өөрөө байгаа эх үүсвэрээ эргэн төлөлтөөрөө санхүүжээд явдаг зарчим руу оруулахаар ажиллаж байна. Одоо сонгон шалгаруулалт нь явагдаж байгаа 15.000 тэрбум төгрөгийг оны өмнө 1500 аж ахуй нэгжийн хүсэлтээс шалгаруулж шийдвэрлэнэ.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТБХ-ны хуралдаан
2018
04.19
2018
04.03
2016
02.04
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2014
01.10