Д.Оюунхорол: Бид хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой
Орж ирж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Хэдэн зүйл тодруулж ярья.
Нэгдүгээрт,
Нар салхины усан цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүчийг Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалтай 2030 он гэхэд 30% хүргэнээ гээд заачихсан байна.
Тэгэхээр бид хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиараа үе үеийн ямар ч засгийн газар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр бид сэргээгдэх эрчим хүчийг байнга үе шаттайгаар ахиулж явах ёстой.
Энэ бол байгаль орчин экологийн тэнцвэр алдагдаж байгаа, хууриашиж байгаа, цөлжиж байгаа ийм үед тэр тусмаа Монгол улсын гүний усны нөөц хомсдож байгаа энэ үед маш чухал юм.
Гадаргын усаа бараг 90% гадагшаа гаргачихаж байна. Том гол горхины усыг бид ашиглаж чадахгүй байгаа. Бидний усыг цааш нь ашиглаад байгаа учраас энийгээ ашиглах тал дээр Монгол улс маш том зоригтой шийдвэрүүдийг гаргаж, урагшаа алхахаас өөр аргагүй нөхцөл байдал бол үүссэн гэж боддог. Тийм учраас энэн дээр зоригтой шийдвэрүүдийг гаргаж оруулж ирээсээ гэж бодож байна.
Хоёрдугаарт,
Хүрэн нүүрс хэрэглэдэг хэрэглээнээсээ улс орон бүр татгалзаж байна. Тэр тусмаа эрчим хүчин дээрээ. Тэгэхээр агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулах гээд ярьж байгаа энэ бүх асуудлууд чинь ердөө л ганцхан энэнтэй уягдаж холбогдоод байгаа учраас хий, газ зэргийг ашиглах тал дээр ямар нэгэн шийдвэр гаргах боломжийг судалж хайгаач ээ.
Гуравдугаарт,
Завхан аймгийн Тэлмэний цахилгаан станцыг барих асуудал зогсонги байдалтай байгаад байгаа.
Би энэ асуудлыг 2008 оноос хойш хөөцөлдөж байна. Таныг энэ төслийг явуулах тал дээр дэмжээд анхаараад өгвөл баруун 5 аймагт аж үйлдвэрийн парк байгуулагдах боломж бүрдэх юм.
Баруун 5 аймгийн их нүүдлийг зогсоох, нөгөө талаар иргэд тайван ая тухтай амьдрах энэ боломжуудыг бүрдүүлэх юм.