2018.04.26

Б.Бат-Эрдэнэ: Ойг нөхөн сэргээх, цэвэрлэгээтэй холбоотой ажил хийгдэж байна уу?

Өнөөдөр /2018.04.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг 2018.04.19-нд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Анх 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ажил болон импорт оор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гааль болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлсөн байдаг. 

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Ойг нөхөн сэргээх, цэвэрлэгээтэй холбоотой ажлыг хийх хэрэгтэй. Хийж байгаа ажил байна уу?, Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгосон. Ононгийн эхэн дээр алтны уурхай ажиллаж байна. Зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлсэн. Лицензийг нь цэгцлэх хэрэгтэй байна. Өнгөрсөн парламент ээр урт нэртэй хуулийн дагаж мөрдөх хуулинд өөрчлөлт орсон. Уул уурхайн компаниуд голын голдрил руу их орж байна. Иргэдийн гомдол санал их ирж байна.

УИХ-ын гишүүн, БОАЖЯ-ны сайд Цэрэнбат:Ойн цэвэрлэгээтэй холбоотой төсөл хэрэгжиж байгаа. Энэ жил томоохон багаар хийе гэж бодож байна.Алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай уулзсан. Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ гэдгээ хэлсэн. Хууль зөрчсөн аж ахуйтай хариуцлага тооцож ажиллана гэдгээ хэлсэн.