Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
- Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /2014.01.09/ үдээс хойш хуралдлаа.
Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай тус Байнгын хорооноос гаргасан тогтоолын төсөлд Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, алслагдсан бүс нутгийн газар тариаланг хөгжүүлэх зорилгоор газар тариалангийн салбарт дэвшилтэт технологид суурилсан техник шинэчлэлийг нэвтрүүлж,
талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах, нэмэгдүүлэх, үрийн аж ахуйг хөгжүүлж, үр, сортын шинэчлэл хийх, газар тариалангийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих асуудлаар хөтөлбөр боловсруулж Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТБХ-ны хуралдаан
2018
04.19
2018
04.03
2016
02.04
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2014
01.10