2020.12.01
Ц.Даваасүрэн: Төсвийн орлогод нөлөөлөхүйц санал гаргаж болохгүйг анхаараарай
ТБХ-ны хуралдаан
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.01/ хуралдаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар холбогдох хүмүүсээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Тухайн батлагдсан төсвийн орлогод нөлөөлөх санал гаргахыг хориглосон байдаг. Учир нь баталсан төсөв дээр хориг тавигдсан. Хэрвээ тийм байвал түүний дараа жилээс эхэлж татварын хуулийг мөрдөнө гэсэн байдгыг анхаарах хэрэгтэй.
Дотоодод боловсруулсан гэхээр гурилын үйлдвэрүүдийн гаргаж байгаа тэжээлүүд бүгд чөлөөлөгдөх асуудал яригдана. Тэр хэмжээгээрээ үнээ бууруулахгүйгээр зах зээл дээр борлуулах вий. Тэд нар татвартай тооцоо хийхдээ наад хуулийг чинь бариад татварын орлогоос чөлөөлөөд явна. Чөлөөлөгдөж байгаа нь тухайн гурилын үйлдвэр дээр ашиг болоод очих вий. Татвар хоорондын тооцоо үйлдвэрлэгчид ашигтай татварын хөнгөлөлт болоод очих болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Экспертийн байр суурь
ТБХ-ны хуралдаан
2018
04.19
2018
04.03
2016
02.04
ЭЗБХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
2014
01.10